Нийгэм

Завьт эргүүлийнхэн 260 иргэний амь насыг авран хамгааллаа

Завьт эргүүлийнхэн 260 иргэний амь насыг авран хамгааллаа

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.

Эргүүл 06 дугаар сарын 10-аас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 1149  алба хаагч, 230 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 260 хүний амь насыг авран хамгааллаа.

Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.