Нийгэм

Эрээнцав төмөр замын боомтыг 2021 оны 5 дугаар сарын 10-наас ажиллуулахаар боллоо

Эрээнцав төмөр замын боомтыг 2021 оны 5 дугаар сарын 10-наас ажиллуулахаар боллоо
Цагааннуур, Боршоо боомт хуваарийн дагуу ажиллаж бүх төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлнэ.

Эрээнцав төмөр замын боомтыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс олон улсын ачааны галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллуулахаар боллоо. 

Дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх талаар ОХУ, БНХАУ-тай тохиролцон, Алтанбулаг-Хиагт, Замын-Үүд-Эрээн автозамын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг үе шаттай нээх, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдийг эхний ээлжинд хил нэвтрүүлэхийг Улсын онцгой комисст зөвшөөрөв. 

 
Мөн зайлшгүй шаардлагаар хил нэвтрэх иргэдийн асуудлыг тухай бүрд шийдвэрлэж байхыг даалгажээ.Агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг бол үе шаттай нээн, дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхээр төлөвлөж байна.