Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.05.27) мэдээллээ хийлээ.
Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 634 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 55.067 болж байна. Мөн хугацаанд хоёр хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 259 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
- Улаанбаатарт-625 (Нийт48.729) Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлууд есөн дүүрэгт илэрлээ. Ялангуяа төвийн 6 дүүргийн 160 орчим хорооноос халдвар илэрсэн гэдгийг дахин анхааруулъя.
- Орон нутагт-28 (5615)
Орхон-12
Ховд-2
Булган-3
Архангай-2
Төв-9
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
- 65 настай эрэгтэй: 5-р сарын 12-нд онош батлагдан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 73 настай эмэгтэй: 5-р сарын 15-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
Сүүлийн 24 цагт 533 хүн бүрэн эдгэрсэн гэсэн эмчийн тодорхойлолттойгоор хэвийн амьдралдаа орж байна. Тэдний 403 нь эмнэлгээс, 230 нь гэрийн хяналтаас эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 48674 болж байна.