Нийгэм

Нийслэлийн хүн амын 99% нь нэгдүгээр тунд хамрагджээ

Нийслэлийн хүн амын 99% нь нэгдүгээр тунд хамрагджээ

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр вакцины эхний тундаа хамрагдсан ч хоёрдугаар тундаа хамрагдахаас эргэлзэж буй хүмүүст хандан "Хоёрдугаар тунд зайлшгүй хамрагдах ёстой. Ингэж байж дархлаа тогтоно. Вакцин хийлгэсэнтэй холбоотой нас баралт одоогоор гараагүй. Зарим хариу урвал илэрсэн тохиолдлуудыг судалж байгаа" гэлээ.

Хоёрдугаар тундаа олон хүн хамрагдаж байж нийтийн дархлаа тогтоно. Улаанбаатар хотын хувьд насанд хүрсэн хүн амын 99 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагджээ. 

Вакцины нэгдүгээр тунгийн дараа болон хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоног дотроо халдвар авсан тохиолдол бус 14-өөс дээш хоногтоо халдвар авсан тохиолдлуудад анхаарал хандуулж судална гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлж байна.

Манай улсад вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгээд 14 хоносны дараа халдвар авсан тохиолдол маш бага буюу 0.01 хувьтай байгаа аж.