Монгол Улсад малын өвс, тэжээлийн үнэ нэмэгдэж, малчдын эдийн засагт хүндрэл үүсгэж байна. Жил бүр аймгууд 135-162 мянган тонн өвс, ногоон тэжээл хэрэглэх шаардлагатай байдаг бол энэ онд 140 мянган тонн ногоон тэжээл хураан авсан хэдий ч түүний үнэ малчдын санааг зовоосоор.
ӨВС, ТЭЖЭЭЛИЙН ҮНИЙН ӨСӨЛТИЙН БАЙДАЛ
Таван шар болон 22-ын товчооны орчимд өвс, тэжээлийн үнэ дараах байдалтай:
- Өвс – 10,000 төгрөг
- Хивэг, улаан буудай 50 кг – 50,000 төгрөг
- Алтан тариан хивэг 25 кг – 23,000 төгрөг
- Орос овьёос 40 кг – 50,000-55,000 төгрөг
Амгалангийн бөөний төвд мөн адил өндөр үнэтэй:
- Өвс – 12,000 төгрөг
- Монгол овьёос 40 кг – 36,000 төгрөг
- Тэжээлийн улаан буудай 40 кг – 28,000-30,000 төгрөгөөр худалдаалагдаж буй.
МАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ, ЭРСДЭЛ
2024 оны аравдугаар сарын малын зах зээлийн дундаж үнэ өсөлттэй хэдий ч өвс, тэжээлийн үнийн нэмэгдэл малчдад хүнд сорилт авчирч байна. Жишээлбэл, ат 1.5 сая төгрөгт хүрч, хязаалан үхэр 1.6 сая төгрөгт үнэлэгдэж, ямааны цагаан ноолуурын нэг кг 102 мянган төгрөгт хүрсэн ч аймгууд хоорондын зөрүүтэй.
МАЛЧДЫН ХЭТИЙН ТӨЛӨВ, САНАА ЗОВНИЛ
Өвс, тэжээлийн үнийн өсөлт нь малчдад эдийн засгийн ачаалал үүсгэж, мал аж ахуйн салбарын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болгож байна. Ноолуурын үнэ буурвал малчид ихээхэн алдагдал хүлээх магадлалтай тул тэд малаа өндөр үнээр борлуулах сонирхолтой байна.