Нийгэм

БНСУ вакцин тариулсан хүмүүст амны хаалтгүй явахыг зөвшөөрөв

БНСУ вакцин тариулсан хүмүүст амны хаалтгүй явахыг зөвшөөрөв

БНСУ-ын эрх баригчид вакцины эхний болон хоёр дахь тунгаа хийлгэсэн хүн бүр долдугаар сараас амны хаалтгүй гадуур явж болно хэмээн энэ долоо хоногт мэдэгджээ. Тус улс одоогийн байдлаар 52 сая хүн амынхаа 7.7 хувийг вакцинжуулсан байна. Дээрх шийдвэр нь есдүгээр сар гэхэд нийт хүн амынхаа дор хаяж 70 хувийг вакцинжуулсан байхын тулд хүмүүсийг идэвхжүүлэх нэг арга нь аж.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ким Бү Кюмийн хэлснээр, вакцины эхний, эсвэл хоёр дахь тунгаа тариулсан хүмүүс зургадугаар сараас эхлэн олноороо цугларч болох аж. Мөн тэрбээр БНСУ-ын хүн амын 70 хувь вакцинжуулалтад хамрагдаж амжвал аравдугаар сараас бүх хөл хорио, хязгаарлалтыг цуцална гэж мэдэгдсэн байна.

Тус улс энэ долоо хоногт 65-74 насны иргэдээ 12 мянга гаруй цэгт хүлээн авч, вакцин тарьж эхлэх бөгөөд Эрүүл мэндийн сайд Квон Дог Чолийн мэдээлснээр, 60-74 насны иргэдийн 60 гаруй хувь нь вакцин тариулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.