Гадаад мэдээ

ХАМАС-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗА ДАХЬ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАВАР БОЛГОХОО ЗАРЛАВ

ХАМАС-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗА ДАХЬ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАВАР БОЛГОХОО ЗАРЛАВ

Палестины ХАМАС хөдөлгөөн Газын зурвасын засгийн газрын бүрэн эрхийг Газын зурвасыг удирдах үндэсний хороонд шилжүүлэх болсноо мэдэгджээ. Засгийн газрын онцгой хорооны тэргүүн Мухаммед аль-Фарра огцрох өргөдлөө өгч, засгийн газрын хороог татан буулгажээ. Газын зурвасыг удирдах үндэсний хороог АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энх тайвны зөвлөл Газын зурвас дахь нөхцөл байдлыг зохицуулах төлөвлөгөөний дагуу байгуулжээ. Тус зөвлөлд улс төрийн хүчнээс ангид Палестины зүтгэлтнүүд орсон байна. 2025 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Доналд Трампын дэвшүүлсэн төлөвлөгөөг дэмжсэн юм.