
Хятадын үндэстний эм бэлдмэлийн корпорацын Бээжингийн биологийн бүтээгдэхүүн судлах хүрээлэнгийн вакцинд ДЭМБ онцгой байдалд ашиглах гэрчилгээ олгосон талаар энэ сарын 7-ны өдөр мэдээлсэн.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом ДЭМБ Хятадын үндэстний эм бэлдмэл корпорацын Бээжингийн биологийн бүтээгдэхүүн судлах хүрээлэнгийн вакцинд ДЭМБ онцгой байдалд ашиглах гэрчилгээ олгосныг зарлан мэдээлжээ. Ийнхүү Хятад улсын Бээжингийн биологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ХХК-ны судлан хөгжүүлсэн вакцин ДЭМБ-ын санаачилсан "Covid-19 өвчин халдварын эсрэг хэрэгжүүлэх вакцины төлөвлөгөө COVAX-ын вакцины нэрсийн жагсаалтад орж аюулгүй, эмчилгээний үр дүн сайн, чанарын баталгаатай гэрчилгээ бүхий 6 дахь вакцин болжээ.