“Айчи-Нагояа-2026” Азийн наадмын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны тэмцээнд нийт 55 мэргэн бууч өрсөлдлөө.Тус төрөлд БНСУ-ын тамирчин, Ази тивийн аварга Чу Га Юн урьдчилсан буудлагад 582 оноо авч, Азийн наадмын рекордыг шинэчлэн тэргүүлжээ. Түүний араас Олимп, Дэлхийн аваргын медальт БНХАУ-ын тамирчин Жан Раншин, Олимпын хошой хүрэл медальт, Дэлхийн аварга Энэтхэгийн Ману Бхакер нар бичигдсэн байна.Монгол Улсаас өрсөлдсөн тамирчдаас ОУХМ Т.Баярцэцэг 564 оноогоор 35 дугаар байр, А.Ариунзаяа 562 оноогоор 37 дугаар байр, А.Буяндэлгэр 547 оноогоор 50 дугаар байрт тус тус шалгарлаа.Харин маргааш Монголын эрэгтэй мэргэн буучид 10 метрийн хийн гар бууны төрөлд цэц сорино.