Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа. Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд ирэх сарын 7-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэж, ирэх сарын 8-14-ний өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах юм. Үндэсний аудитын газар ирэх сарын 24-нд бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх аж.
Нийгэм