Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 97 дугаар дунд сургуульд багшаар ажилладаг байсан 48 настай эмэгтэй сургуулийнхаа гурван давхрын аврах шатнаас унаж, амиа алдсан хэрэг гарсан.
Эл хэрэг өчигдөр /2021.05.18/ 13:00 цагийн үед гарсан бөгөөд талийгаач эмэгтэй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад нас баржээ.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Б нь тус сургуульд Монгол хэл, бичгийн багшаар ажилладаг байжээ. Харин архи, согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ сургуулийнхаа аврах шатнаас унаж, амиа алдсан байна. Талийгаачтай хамт тус сургуулийн хэд хэдэн багш хамт байсан гэх.
Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.