Нийгэм

Манай улс ахин нэг улсын ХАР ЖАГСААЛТАД орлоо

Манай улс ахин нэг улсын ХАР ЖАГСААЛТАД орлоо

Ирланд улс Монголыг саяхан хар жагсаалтадаа оруулсан бол энэ удаа Япон улс оруулсан байна.Японы Засгийн газар өчигдөр (2021.05.19) хуралдаж, цар тахлын байдлын талаар хэлэлцлээ.Хуралдаанаар дахин долоон улсад хориг тавих асуудлыг хэлэлцэж, дэмжжээ.

Тодруулбал, энэ сарын 21-нээс эхлэн Монгол, Тайланд, Камбож, Зүүн Тимор, Шри Ланк, Сейшелийн арлууд, Сент-Люсид сүүлийн 14 хоногт зорчсон болон тус улсаас ирэх хүмүүсийг Японд нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. 

Манай улсаас ирэх сар Японд хоёр нислэг хийхээр төлөвлөж байгаа билээ.