Нийгэм

Орон нутагруу зорчих хөдөлгөөн нээгдвэл махны нийлүүлэлт ихсэн, үнэ буурна

Орон нутагруу зорчих хөдөлгөөн нээгдвэл махны нийлүүлэлт ихсэн, үнэ буурна
"Хүчит шонхор" захад хонины цул мах нэг килограмм нь 11500, хонины ястай мах 11000, үхрийн ястай мах 13000, үхрийн цул мах 14000, адууны ястай мах 13000 мянган төгрөгөөр тус тус зарагдаж байна.Хотын төвийн зах, худалдааны төвүүд "Хүчит шонхор" захад зарагдаж байгаа махны үнэ дээр 500-2000 төгрөг нэмж зардаг байна.

Махны үнэ өссөнөөр орлогогүй  иргэдийг бухимдуулж, иргэд хоногийн хоолныхоо махаа граммлуулан авч байгаа хэмээн худалдагч нар мэдээллээ. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настнууд туйлдаж, тартагтаа тулдаг гэхэд буруудахгүй. Худалдагчид махны үнэ буухгүй байгааг махны нийлүүлэлт бага байгаатай холбон тайлбарлалаа.

Хөл хорионы улмаас “Малчид махаа үнэтэй зардаг болсон. Ченжүүд махны үнээ буулгахад дагаад махны үнэ ч бас буурна. Гэтэл хөл хорионы улмаас махны нийлүүлэлт багасч, ихэнх лангуунууд зоорины мах зарж байна. Тиймдээ ч нойтон мах илүү үнэтэй зарагдана. Үхрийн шинэ мах 11500-12000 төгрөгөөр зарагдаж байгаа бол зоорины мах 10000 төгрөгөөр зарагдаж байна.


Хоёр сарын өмнө 10450 төгрөгийн үнэтэй байсан хонины цул мах өнөөдрийн байдлаар  11500 төгрөгт хүрээд байна. Бүр задалж үзвэл, долоо хоног бүр махны үнэ  төрлөөсөө хамаарч 100-125 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм.

Нийслэлийн статистикийн газар зургаан дүүрэгт байрлах 17 хүнсний зах, худалдааны төвд өчигдөр хийсэн судалгаанд дурдсанаар “Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 56 төгрөгөөр буурсан. Хонины цул нэг кг мах дунджаар 12250 төгрөг байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 56 төгрөгөөр буурсан бол үхрийн цул махны үнэ 22 төгрөгөөр өссөн. Адууны ястай махны үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 750 төгрөгөөр өссөн. Ерөнхийдөө зах худалдааны төвүүдэд дунджаар хонины цул мах 12133, үхрийн ястай мах 13533, үхрийн цул мах 15589, адууны ястай мах 13533 төгрөгөөр зарагдаж байна” гэжээ.