Нийгэм

ЭМЯ:Халдварын 519 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барлаа

ЭМЯ:Халдварын 519 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.20, 11:00 цаг)
 

Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 519 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 50.618 болж байна. Мөн хугацаанд 8 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 235 боллоо.

Сүүлийн 24 цагт 805 хүн эдгэрч, хэвийн амьдралдаа орж байна. Тухайлбал эмнэлгээс 374, гэрийн хяналтаас 431 эдгэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 44,391 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд
 

  • Зөөвөрлөгдсөн - 1 (509)
  • Эмнэлгээс шалтгаалах - 5 (159)
  • Улаанбаатарт - 461 (44.568)
  • Орон нутагт - 52 (5334)

 Дархан-3
Эрдэнэт-8
Завхан-1
Архангай-9
Говь-Алтай-5
Сэлэнгэ-1
Төв-17
Сүхбаатар-8

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,

  • 57 настай эмэгтэй: 4-р сарын 25-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 24 настай эмэгтэй: 4-р сарын 29-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
  • 72 настай эрэгтэй: 5-р сарын 04-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
  • 60 настай эрэгтэй: 5-р сарын 05-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
  • 81 настай эмэгтэй: 5-р сарын 06-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
  • 92 настай эмэгтэй: 5-р сарын 07-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
  • 83 настай эмэгтэй: 5-р сарын 11-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.
  • 81 настай эрэгтэй: 5-р сарын 11-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж  байсан.