МУГТ Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх талаарх шүүх хурал өнөөдөр (2021.05.20) 13.30 цагаас болох аж. Хэрэг явдлыг эргэн сануулбал, олимпын аварга Н.Түвшинбаяр 4-р сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан юм.
Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5-р сарын 5-ны өдөр Н.Түвшинбаярыг 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан билээ.
Түүнд зодуулсан Э.Энхбатын хувьд өчигдөр ухаан орсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хэдий ухаан орсон ч ярьж, хөл гараа хөдөлгөж чадахгүй байгаа аж.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний” хугацааг тухай бүр сар хүртэл хугацаагаар сунгахаар заасан байдаг.