ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийж байгаа төрийн албан ёсны айлчлалыг олон улсад анхааралтай ажиглаж байна. Оросын тэргүүний хөлөглөсөн онгоц Бээжин хотын Шоуду олон улсын нисэх буудалд газардаж байгаа үйл явцыг Хятадын төв телевиз шууд дамжуулан үзүүлж, нийтдээ 7 сая гаруй хүн шуудаар хүлээн авч үзжээ.
Владимир Путины хувьд Хятад улсад хийж байгаа албан ёсны айлчлал нь 2026 он гарснаас хойшхи гадаад улс оронд хийж байгаа анхны айлчлал төдийгүй Хятад, Орос хоёр улсын хооронд найрсаг сайн хөршийн гэрээ байгуулсны 25 жил, стратегийн түншлэлийн гэрээ байгуулсны 30 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог байгаа юм.
Айлчлалын албан ёсны хэсэг лхагва гарагт эхэлж, өнөөдөр гол яриа хэлэлцээрүүд болно. Путины айлчлал 19,20-ны өдрүүдэд үргэлжилж, айлчлалын төгсгөлд Владимир Путин, Ши Жиньпин нар хоёр улсын “Боловсролын жил”-ийн нээлтийн ёслолд оролцоно. Айлчлалын гол онцлох үйл явдлын нэг болох "Орос, Хятадын боловсролын жил"-ийн нээлт нь хоёр улсын харилцааг зөвхөн улс төр, аюулгүй байдал, эрчим хүчний хүрээнээс хальж, нийгэм, соёл, залуучуудын түвшинд урт хугацааны стратегийн хэлхээ холбоо тогтоох зорилготой хөтөлбөр юм.