ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ. Оросын тэргүүнийг Бээжин хотын нисэх буудалд Хятадын гадаад хэргийн сайд Ван И болон бусад албаны хүмүүс хүндэт харуул жагсаан ёслол хүндэтгэлтэйгээр угтан авчээ.
Айлчлал өнөөдөр Бээжин хотын төв цэг Тяньаньмений талбайд болсон ёслол хүндэтгэлийн ажиллагаагаар эхэлж, улмаар Бүх Хятадын Ардын Их хурлын ордонд Владимир Путин, Ши Жиньпин нарын нүүр тулсан уулзалтаар үргэлжилж байна. Энэ уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн гол асуудлуудаа хэлэлцэхээр төлөвлөжээ. Хоёр улсын тэргүүний уулзалтад Оросын талаас Засгийн газрын 5 шадар сайд, хэд хэдэн яам тамгын газрын тэргүүлэгчид, мөн бизнесийн төлөөлөл оролцоно.
Тэгвэл энэхүү яриа хэлэлцээрийн дараагаар өргөтгөсөн хүрээний уулзалтууд үргэлжилнэ. Уулзалтын дүнд Орос Хятадын талууд эрчим хүч, худалдаа, эдийн засаг, олон туйлт харилцааг хөгжүүлэхэд чиглэгдсэн нийт 40-өөд баримтад гарын үсэг зурж баталгаажуулахаар төлөвлөж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр мөн Орос-Хятад хоёр улсын хооронд “Боловсролын жилийн нээлтийг” зарлах юм.