2021/05/21 өдөр 17:40 цагийн орчимд Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна сайдыг Д.Совд гэх иргэн толгой руу нь цохисны улмаас сайдын нүдний шил хагарч, нүүр нь шалбарчээ.Иргэн Д.Совд биедээ хутгатай явсан бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагаас баривчлан шалгаж эхэлсэн байна.
Д.Совд нь сүүлийн өдрүүдэд сурагчдад вакцин хийхийг эсэргүүцэж буйгаа сошиалаар илэрхийлж байсан бөгөөд мөн энэ асуудлаар БШУЯ-ны гадна фэйсбүүкээр лайв хийж байжээ. Улмаар хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийх гэлээ хэмээн сайд руу дайрч, дээрх үйл явдал болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Ковид-19-ийн эсрэг вакцин хийх албан ёсны шийдвэр УОК болон салбарын яамнаас гаргаагүй байгаа билээ.
Түүнчлэн Л.Энх-Амгалан нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшин, сонгогдсон бол Д.Совд тус сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж байжээ