Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8,016 хүний сорьцод шинжилгээ хийхэд 634 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн тохиолдол 53,734 болж байна.
Мөн хугацаанд халдвар авсан 608 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарсан бол 2 хүн уг өвчний хүндрэлээр энджээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдварын нийт тохиолдлоос 47,356 нь эдгэрээд байгаа бол 255 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа юм.