Сүүлийн 24 цагт нийт 7831 хүнд шинжилгээ хийхэд 680 хүнээс халдвар илэрч, 685 хүн эдгэрч, хоёр нас баржээ. Шинээр Улаанбаатарт 634, орон нутагт 46 батлагдсан тохиолдол илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 54414-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар нийт 4234 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2148, хүндэвтэр 1472, хүнд 495, маш хүнд 119 хүн байна.
- Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 74 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 25-нд онош нь батлагдсан 74 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.