“Айчи-Нагояа-2026” Азийн ХХ наадмын дугуйн замын эмэгтэйчүүдийн бөөн гарааны уралдаан эхэллээ.Тус төрөлд Монгол Улсыг төлөөлөн ОУХМ Ц.Солонго, спортын мастер Г.Энхжин нар өрсөлдөж байна. Тамирчид нийт 90.4 км-ийн зайд уралдах бөгөөд 17 улсын 40 тамирчин гарааны шугамаас тэмцээнээ эхлүүлжээ.