Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.06.05) ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт нийт 10700 хүнд шинжилгээ хийхэд 1393 хүнээс халдвар илэрч, 783 хүн эдгэрч, зургаан хүн нас баржээ. Шинээр Улаанбаатарт 1092, орон нутагт 299, БНСУ-аас тавдугаар сарын 29-нд ирсэн хоёр иргэнээс илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 63978-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар нийт 5315 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2995, хүндэвтэр 1695, хүнд 504, маш хүнд 122 хүн байна.
- 5-р сарын 16-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй
- 5-р сарын 20-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй
- 6-р сарын 2-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй
- 6-р сарын 2-нд онош нь батлагдсан 74 настай эрэгтэй
- 6-р сарын 3-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй, 92 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд Covid-19 халдварын 1393 тохиолдол бүртгэгдсэний 299 нь орон нутагт байна. Тодруулбал,
- Төв аймагт- 109
- Орхон аймагт- 50
- Булган аймагт -32
- Баянхонгор аймагт -25
- Увс аймагт- 23
- Ховд аймагт -19
- Дорнод аймагт -10
- Хэнтий- ес
- Сэлэнгэ аймагт- найм
- Хөвсгөл аймагт -долоо
- Говь-Алтай аймагт- дөрөв
- Дархан аймагт -хоёр
- Өвөрхангай аймагт- нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.