Улс төр

МАН сонгуулийн сурталчилгааг зогсоож байгаагаа мэдэгдлээ

МАН сонгуулийн сурталчилгааг зогсоож байгаагаа мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат болон түүний багийн дөрвөн хүн коронавирусийн халдвар авч, өнөөдрөөс "Зөв хүн электорат" эвслээс бүх уулзалт, сонгуулийн сурталчилгаагаа зогсоож байгаагаа мэдэгдсэн. Мөн өрсөлдөгч хоёр нэр дэвшигч болох  У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарыг мөн биечилж уулзаж байгаа уулзалт сурталчилгаа зогсоож, цахим хэлбэрт шилжихийг ХҮН-аас уриалсан юм. Коронавирусийн тархалт өндөр байгаа учраас олон хүн цуглуулах уулзалтаас татгалзаж, цахимаар мэтгэлцэхийг хүссэн юм.

Энэ асуудалд  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийлээ. Тэрээр "МАН-ын зүгээс ХҮН-ын уриалгыг хүлээн авч коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөр зогсоож байна. Цаашид зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгааг үргэлжлүүлнэ" гэлээ