Нийгэм

ЭМЯ: 2386 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

ЭМЯ: 2386 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр (2021.06.15) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллээ хийж байна. 

ЭМЯ мэдээллийнхээ эхэнд иргэддээ Covid-19 цар тахал болохыг хэлээд, зүгээр ханиад хэмээн бусдын төөрөгдүүлэх оролдлогод автахгүй байхыг анхаарууллаа. Өдөрт бүртгэгдэж буй өвчлөлд хүүхдийн өвчлөл өндөр байгааг онцлоод, хүүхдээ  дагуулж гадуур, олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11153 хүнд шинжилгээ хийхэд 2386 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотод 1675, хөдөө орон нутагт 711 тохиолдол бүртгэгджээ. Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг ЭМЯ-наас дахин анхаарууллаа.

Насны байдлаар авч үзвэл:

04- насны 118 хүүхэд

5-9 насны 201

10-14 198

18-24 101 хүүхэд тус тус халдвар авсан байна.