УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт нийт 12865 хүнд шинжилгээ хийхэд 2635 хүнээс халдвар илэрч, 747 хүн эдгэрч, 14 хүн нас баржээ. Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудаас Улаанбаатарт 1577 орон нутагт 758 бүртгэгдсэн. Нас барсан хүмүүсийн тухайд:
- 35 настай нэг,
- 41-50 насны гурав,
- 51-60 насны нэг,
- 61-70 насны гурав,
- 71-80 насны хоёр,
- 80 насны дөрвөн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19 халдварт өвчний нэн хүнд хэлбэрээр нас барсан.
Өнөөдрийн байдлаар нийт 11435 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 7211 , хүндэвтэр 2917, хүнд 2090 маш хүнд 217 хүн байна.