Нийгэм

“100 жилийн яруу алдар” Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ

“100 жилийн яруу алдар” Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ
Энэ жил бол ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Хятадын Коммунист намын 100 жилийн түүхэн замналыг эргэцүүлэхэд, энэ 100 жил  бол анхны санаа үүрэг хариуцлагаа  биелүүлж ирсэн 100 жил юм. Хөгжлийн бат бэх  суурийг тавьсан 100 жил, тансаг  ирээдүйг нээсэн 100 жил болно. 100 жилийн турш, ХКН Хятадын ард түмэнд аз жаргал, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалын төлөө, дэлхий дахины эв нэгдлийн төлөөх анхны санаа болон үүрэг хариуцлагыг практикт хэрэгжүүсэн билээ. 

ХКН Хятадын ард түмнийг удирдан хувьсгал, бүтээн байгуулалт болон өөрчлөлт шинэчлэлтийн практикийг хэрэгжүүлж, Хятад үндэстнүүд өөрийн хөл дээрээ зогссонсноос, баяжин, хүчирхэжиж хөгжлийн үсрэлтэд хүрч, социализмын  орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аяныг эхлүүлсэн байна. ХКН нь энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар хөгжих гэсэн далбааг өндөрт мандуулж, дэлхийн улс орнуудтай найрамдлаар харилцаж, ялангуяа хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулах, “бүс ба зам” санаачилгыг хамтаар хэрэгжүүлж, хөрш орнууд хоорондын дотно, чин үнэнч, хүртээмжтэй  гэсэн дипломат ойлголтоор удирдлага болгож, Хятад орны хөгжлөөр чин үнэнч хамтын ажиллагаатай түншүүдийн хамтын хөгжлийг дайчилж, хамтран ажиллаж хамтаар хожих үр дүнд хүрэхийг зорьсон билээ.



Олон жилийн турш, Хятад Монгол хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа, хоёр улсын дээд хэмжээний харилцан айлчлал олон давтамжтай болж, хүмүүнлэгийн солилцоо улам нягт болж, бүх салбар дахь хамтын ажиллагаа үргэлжлэн нэмэгдэж, асар их амжилтад хүрч, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж, дэлхийн найрамдалт сайн хөршүүдийн үлгэр жишээ болов. Цар тахал гарснаас хойш, Хятад Монгол хоёр улсын засгийн газар болон ард түмэн цар тахалтай хүч хамтран тэмцэж, нааштай үр дүнд хүрч, хоёр улсын  уламжлалт найрамдлыг цаашид гүнзгийрүүлэв.

ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан, Монгол улсын ард түмэнд Хятад орон болон ХКН-ын тухай ойлголцлыг цаашид нэмэгдүүлэх, хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол болон найрамдлыг дээшлүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол улсын Соёлын яам, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын  ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв зэрэг байгууллага хариуцан хэрэгжүүлэх “Яруу алдрын 100 жил” Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлтийг өнөөдөр буюу 2021 оны 6-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.



Тус соёлын солилцоогоор уран сайхны концерт, үзэсгэлэн, уран сайхны кино, ном, бүтээлийн солилцоо зэрэг 5 арга хэмжээг цахимаар дамжуулан 7-р сарын 1-ний өдрөөс 9 сар хүртэл мэдээллийн сайтуудаар хүргэнэ. Энэхүү арга хэмжээг цахимаар  Хятадын Төвийн радио телевизийн CRI сайт /www.cri.cn/, Солонго мэдээллийн сайт www.solongonews.mn, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн албан ёсны сайт ccchinaweb-ub.org зэрэг сайтуудад тусгай булан нээж, арга хэмжээг бүх талаар дамжуулж мэдээлнэ. Мөн Монголын мэдээллийн 5 сайттай хамтран ажиллаж, арга хэмжээний тодорхой агуулгыг шууд дамжуулан сурталчилж, мөн 5 сайтын facebook хуудас зэрэг сошиол мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилна. Баримтат кино, олон ангит уран сайхны киног Монголын телевизийн сувгуудаар үзэгчдэд хүргэх болно.
 
ӨМӨЗО-ы АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА