ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Владивосток хотод эхэлсэн Дорнын Эдийн Засгийн Чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдрийн дэлхий дахинд тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр Украины дайны ач холбогдлын талаар ярин уг дайн Оросыг сулруулах биш, харин улам хүчирхэгжүүлж байгааг онцолсон.
Пүтин “Бид юуг ч алдаагүй, юуг ч алдахгүй гэдэгт би итгэлтэй байна. Хамгийн гол нь бид тусгаар тогтнолоо улам бэхжүүлж байгаа юм” гэж хэлжээ.
Хоёрдугаар сарын 24-нд Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдан довтолсны дараа АНУ тэргүүтэй барууны холбоотнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, Украины армийг орчин үеийн зэр зэвсгээр хангаж байгаа.
Үүний үр дүнд Оросын тал олон мянган цэрэг, зэвсэг техникээ алдаж, эдийн засаг хямралтай тулгарсан гэж судлаачид үзэж байгаа юм.
Харин Путин өчигдөр хэлэхдээ эдийн засгийн хориг Оросыг биш, Барууны орнуудыг илүү хохироож байгааг ярьсан байна.
Тэрээр “Дэлхий дахин Цар тахлаас гадна өөр нэг хямралтай тулгарлаа. Тэр нь Барууны хоригийн халуурал, бусдыг өөрийн хүсэл зоригт захируулах гэсэн түрэмгий оролдлого” гэж хэлжээ.
Оросын ерөнхийлөгч тус улсын эрчим хүчний асар их нөөц баялгийг дэлхийн хаана ч нийлүүлэх боломжтойг дурдан байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүнд үнийн дээд хязгаар тогтоох гэсэн Барууныхны оролдлогыг “тэнэглэл” гэж тодорхойлсон юм.
Мөн тэрээр Мьянмар, Монгол, Армени, Хятадын төр, засгийн тэргүүнүүдтэй нэг тайзан дээр байхдаа Барууны улсууд хоригоороо Оросыг ганцаардуулж чадахгүйг онцолсон байна.
Владивостокийн чуулганд Энэтхэг, Малайз, Вьетнам улсуудын удирдагчид видео холбоогоор оролцсон юм байна.
Пүтин Барууныхан нүүр буруулсан ч Орос улс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж нээлттэй байгааг мэдэгдсэн.