Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар 126 эх амаржиж, 126 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 49 тохиолдлоор буурсан байна.
Тэдний 96 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 57 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 38 тохиолдлоор цөөрсөн бөгөөд тус эмнэлэгт төрсөн эхийн 47.1 хувийг эзэлж байна.
Энэ оны эхний хоёр сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 120 эмэгтэй оржээ.
Мөн хугацаанд аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 6.4 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн. Амьд төрсөн хүүхдийн 64 буюу 50.8 хувь нь хүү, 62 буюу 49.2 хувь нь охин байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв