Улс төр

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ 7 НАМ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ 7 НАМ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуулийн зохицуулалтай. Тэгвэл Үндэсний аудитын газарт өнөөдөр /2024.03.23/-ийн байдлаар нийт 7 нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна.
Тодруулбал
Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
Зүй ёс нам
Монгол Шинэчлэлт нам
Эх орон нам
Ард түмний хүч нам
ХҮН нам
Үндэсний аудитын газар гуравдугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу ирэх Даваа гариг хүртэл УИХ-ын сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрийг хүлээж авах юм.