Нийгэм

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 43 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гуравдугаар сарын 28-нд Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Орон нутгийн холбогдох албаны төлөөллүүд Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуун, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзаж, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан хяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, хуулийн хэрэгжилтийг сайжруулах асуудлаар харилцан санал солилцлоо.
 
Ажлын хэсгийнхэн тус аймгийн төрийн албан хаагчдын төлөөллийг оролцуулсан сургалтыг зохион байгуулж 500 гаруй төрийн албан хаагчийг хамруулав. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн шаардлагад нийцүүлэн өмнө ажиллаж байсан ёс зүйн зөвлөлүүдийг өөрчилж зохион байгуулах ажил орон даяар өрнөж буй. Ажлын хэсэг аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн дэд хорооны албан хаагчдын ажилтай танилцаж, тодорхой чиглэлүүдээр хяналт, шалгалт хийн, мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллаж байна.