Кибер халдлага гэдэг нь бусдад хохирол учруулах зорилгоор компьютерын сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх, системийг идэвхгүй болгох, устгах, хянах эсвэл системд хадгалагдаж буй өгөгдлийг өөрчлөх, хулгайлах гэх мэт зорилготой байдаг. Кибер гэмт хэрэгтнүүд халдлагыг үйлдэхдээ бусдад албан ёсны мэт харагдуулах хуурамч холбоосыг ихэвчлэн ашигладаг ба банк, нийтийн үйлчилгээний компани эсвэл бусад аж ахуйн нэгжийн хууль ёсны харилцаа холбоо мэт дүрд хувирах нь элбэг.
Монгол Улсын хэмжээнд цахим гэмт хэрэг сүүлийн таван жилийн хугацаанд дунджаар 95% буюу 13 дахин өссөн хэмээн Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. Тодруулбал, иргэд кибер гэмт хэрэг, цахим орчныг аюулгүй ашиглах талаар мэдээлэл багатайн улмаас залилуулан, санхүүгийн болоод бусад төрлийн хохиролд өртөж байна. Иймээс энэхүү өсөн нэмэгдэж буй цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд дөхөм болох дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

- Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж буй аливаа холбоос /линк/ дээр дарахаас өмнө үг үсгийн алдаа эсвэл холбоосны нэрийг сайтар харж нягтлах. Хуурамч холбоос болон хавсралтын ихэнх нь үг, өгүүлбэрзүйн алдаатай эсвэл линк нь албан бус нэршилтэй байдаг.
- Хэрэв та хэнээс и-мэйл хүлээн авч байгаагаа бүрэн мэдэхгүй бол нягталж шалгахгүйгээр холбоос дээр дарж, хавсралтыг нээх хэрэггүй: Энэ нь таныг халдлагад өртөхөөс сэргийлж болох хамгийн энгийн хялбархан шийдэл байх болно.
- Танд PDF болон ZIP файлууд и-мэйл хаягаар ирсэн тохиолдолд татаж авахаас өмнө заавал нягтлаарай: Ихэвчлэн танихгүй эсвэл хуурамч хаягаас ирсэн хавсралтуудыг татаж авснаар өөрийн компьютерт байгаа хувийн мэдээллийг гэмт хэрэгтнүүдэд зүгээр нээгээд өгч байгаатай адил юм.
- Эргэлзээтэй холбоосыг шалгах нэг хялбар арга бол хулганыг холбоос дээр дарахгүйгээр удаан байрлуулснаар хуурамч холбоосыг таних боломжтой: Хуурамч и-мэйл хаягнууд ихэвчлэн алдаатай домэйн ашигладаг ба та тэдгээрийг нягтлах боломжтой байдаг. Жишээ нь: Facebook.com вебсайтын хаягийг Facebook.mn, Facehook.com гэсэн хуурамч нэршлээр холбосон байдаг.
- Кибер гэмт хэрэгтнүүд таны хувийн мэдээллийг и-мэйл болон вэбсайтаар дамжуулан авахын тулд албан ёсны мэт харагдах бөглөх талбар эсвэл хавсралт илгээдэг. Тэдгээр нь ихэвчлэн хүний анхаарал, сонирхлыг татахуйц байдаг ба таны нэвтрэх нэр, нууц үгийг бөглүүлж авах байдлаар хийгддэг: Иймээс аливаа сэжигтэй линк дээр хувийн мэдээллээ оруулах нь өндөр эрсдэлтэй тул сайтар нягталж хэвшээрэй.
Дээрх зөвлөмжүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлэн хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.