НАТО “Palantir” компанийн хөгжүүлсэн цэргийн хиймэл оюуны “Maven” системийг ашиглан Оросын баруун хил орчим цэргийн болзошгүй хөдөлгөөнийг хянана гэж “The Times” мэдээлжээ. Тус системийг техникийн бэлэн байдалд оруулсан тухай НАТО өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. “Maven” систем нь НАТО-ийн зүүн жигүүр дэх цэргийн байршил, Оросын цэргийн хөдөлгөөний талаарх мэдээллийг дамжуулж, эвсэлд шаардлагатай хариу үйлдлийн талаар анхааруулж, цохилтын байг илрүүлэх аж. НАТО Румын улсаас Финланд хүртэлх эвслийн зүүн хил дагуу ажиглалт хийх дижитал комплекс системийг бий болгохоор төлөвлөж байна.