Нийгэм

ДАВАА ГАРИГААС ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР 375 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЭНЭ

ДАВАА ГАРИГААС ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР 375 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЭНЭ
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 37 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 302 мянга 500 төгрөг болгож, нэмэх шийдвэр гаргасан. Одоо олгож буй нийгмийн халамжийн тэтгэвэр 325 мянган төгрөг, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний болон асаргааны тэтгэмж 275 мянган төгрөг байгаа юм.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд гэх зэрэг нийгмийн зүгээс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байгаа аж.
2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгохоор болсон. Энэ тусламжид нийт 12.8 орчим мянган хүүхэд хамрагддаг.
Асаргааны тэтгэмжид байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/-ийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 65.9 мянган иргэн байна. Эдгээр иргэд Даваа гаригаас сард 302 мянга 500 төгрөг авдаг болох юм.