Нийгэм

ТАВАН ЖИЛ ТУТАМД ОЛГОХ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛАСНЫ НЭМЭГДЛИЙГ ЭНЭ ЖИЛЭЭС ОЛГОНО

ТАВАН ЖИЛ ТУТАМД ОЛГОХ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛАСНЫ НЭМЭГДЛИЙГ ЭНЭ ЖИЛЭЭС ОЛГОНО
ХНХ-ын сайд Х.Булгантуяа өнөөдөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тайланг олон нийтэд танилцуулсан бөгөөд мөн үеэр тэрбээр цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар мэдээллээ.

2023 оны долоодугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг дунджаар 40 хувиар нэмсэн. Одоо энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10-20 хувиар нэмэгдүүлнэ. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдынхыг 20 хувиар нэмж байгаа.

Яагаад гэвэл, төрийн нийтлэг үйлчилгээнийхний цалингийн түвшин төрийн бусад тусгай болон төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн албан хаагчид, багш, эмч нарын цалингаас бага байсан юм. Төрийн бусад албан хаагчдын үндсэн цалин 10 хувиар нэмэгдэж, үүн дээр ажилласан жилийн болон үр дүнгийн зэрэг бусад нэмэгдэл олгогдоно.
Үүнээс гадна аймаг, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалинг төрийн үйлчилгээг орон нутагт тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд аймгийн төвийн суманд ажиллаж буй төрийн албан хаагчдын цалинг 20 хувь, захын болон бусад суманд ажиллаж буй төрийн албан хаагч нарт 40 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэв.
Мөн 5 жил тутамд олгох, төрийн байгууллагад тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг энэ жилээс олгоно. Дээр дурдсан цалингийн нэмэгдлүүдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн олгохоор өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа.