Гадаад мэдээ

Авлигын асуудлаар Хайбер дүүргийн 17 цагдаа халагджээ

Авлигын асуудлаар Хайбер дүүргийн 17 цагдаа халагджээ

Эх сурвалж: www.dawn.com

Пакистаны Хайбер Пахтунхва мужийн Хайбер дүүргийн цагдаагийн дарга авлигын асуудлаар хамгийн багадаа 17 цагдааг ажлаас нь халж, 50 цагдааг албан тушаалаас нь түдгэлзүүлээд байна.   

Тус дүүргийн цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд, цагдаа нарын эсрэг гомдол хүлээн авсны дараагаар Хайбер Пахтунхва мужийн Цагдаагийн газрын дарга Санауллах Аббасийн зөвшөөрлөөр Мохаммад Икбал дээрх албан хаагчдыг эсрэг арга хэмжээ авсан бөгөөд тэднийг ажлаас нь халж, түдгэлзүүлсэн байна.