Нийгэм

ДҮҮЖИН ТЭЭВРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

ДҮҮЖИН ТЭЭВРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
 

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй дүүжин тээвэр төслийн шав тавих ёслол өнөөдөр Яармагийн Арцатын аманд боллоо.

 Энэ үеэр Элчин сайд Сэбастиен Сүрүн “Орчин үеийн Францын нийтийн тээвэрт ашиглаж буй дүүжин тээврийг Монгол Улсад ашиглах болсонд их баяртай байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамгийн их нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлье. Энэхүү төслийг хэрэгжүүлж буй Пома” групп дүүжин тээврийн үйлчилгээг олон улсад нэвтрүүлсэн туршлагатай хамт олон гэдэгт итгэж болно. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хот бол дүүжин тээврийг үйлчилгээнд нэвтрүүлэхэд хамгийн тохиромжтой хот. Хүйтэн цаг агаартай, салхитай, уулархаг бүс нутаг тул дүүжин тээвэр явахад бэрхшээл тулгарахгүй” гэв. Шав тавих ёслолын дараа Францаас дүүжин тээвэрт зориулсан 20 орчим багана, кабел, хоёр зогсоол барих бараа материалыг оруулж ирнэ гэдгээ Элчин сайд онцлов.
 
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Яармагийн замын түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн авто зам, замын байгууламж хийж байгаа. Нийтийн тээвэр хоорондын холбоосыг бий болгохын тулд Яармаг-Хархорин чиглэлд дүүжин тээврийн эхний шугамыг байгуулахаар төлөвлөсөн.