Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, 20 гаруй асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа.
Түүний гаргасан 9 шийдвэр:
Таны мөнгө
- Оюутолгойн ногдол ашгаа Монголд анх удаа авчирна. Дулааны IV цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулна. Таны мөнгө. Та бүхэн шийднэ.
"Эрдэнэс Тавантолгой-н хувьцаа
- “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа иргэн өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно.
Татвар
- Таны цалингийн 792 000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй. Таны мөнгө Танд үлдэнэ. Иргэдийн гарт 840 тэрбум төгрөг үлдэнэ.
Тэтгэвэр, цалин
- 380.300 төгрөгийн нэмэгдэл. Дундаж тэтгэвэр ирэх онд 1,335,400 төгрөг болно. Ахмад настан ажил хийвэл 2027 оноос шимтгэлгүй. Оюутан ажил хийвэл 2028 оноос шимтгэлгүй.
Орон сууц
- 16000 орон сууцыг 6% зээл, түрээслээд өмчлөх нөхцлөөр. Төрийн 4000 орон сууцны урьдчилгаа 30% биш 15% болно.
Эрчим хүч
- "ДЦС-3"-ын дэргэд 300 Мвт-ын "ДЦС-6" барина. "ДЦС-3"-ыг засварлан шинэчилж, олон жил гацсан 10 аймгийн ДЦС-г ашиглалтад оруулна.
Боловсрол
- Гүүглийн компьютер 100 000, 100 ногоон сургууль, бүс бүрд Кембрижийн сургууль 2, төрөлжсөн ахлах сургуультай болно.
Эрүүл мэнд
- Ахмад настан даралт, зүрх судас, чихрийн шижингийн эм үнэгүй. 39 эмнэлэг улсын хэмжээнд баригдаж байна. Гадаад зээл тусламж, төсвийн хөрөнгө оруулалтаар 34 эмнэлэг барина. Нийт 73 болно.
Ногоон хөгжил
- 500 цахилгаан машин цэнэглэгч "Ногоон өртөө" байгуулна. Сэргээгдэх эрчим хүчний техник төхөөрөмжүүд, цахилгаан машин гааль, Онцгой албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө.