Нийгэм

ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМЫН СУУРЬШЛЫН БҮСЭД ХЭСЭГ БААВГАЙ ОРЖ ИРЖЭЭ

ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМЫН СУУРЬШЛЫН БҮСЭД ХЭСЭГ БААВГАЙ ОРЖ ИРЖЭЭ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2-р багийн суурьшлын бүсэд  хэсэг тооны баавгай орж иржээ. Баавгай нь хоол тэжээл, ус хайх үедээ хүн амьдардаг газар, малын бэлчээр болон суурьшлын бүсэд ойртох тохиолдол байдаг. Ялангуяа байгалийн хоол тэжээл хомсдох, ган, түймэр зэрэг нөхцөлөөс гадна малын сэг зэм, хүнсний хаягдал зэрэг нь баавгайг айл, суурин газар руу татах шалтгаан болдог байна.

Монгол Улсад хүрэн баавгай тархан амьдардаг бөгөөд хүнтэй таарах үедээ ихэвчлэн зай барихыг хичээдэг ч үр төлөө хамгаалах, цочирсон эсвэл хоол тэжээл хайж байгаа үедээ аюултай зан авир гаргах эрсдэлтэй. Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх, баавгайтай таарсан тохиолдолд ойртохгүй, үргээх болон хөөж туух оролдлого хийхгүй байхыг сэрэмжлүүлж байна.