Үндэсний Статистикийн хороо нь хүн ам, орон сууны 2025 оны завсрын тооллогыг зохион байгуулах бэлтгэл хангаж байна.
Тус хорооны төлөөлөгчид Дэлхийн банкны төлөөлөл БНСУ-ын Тэжон хотод энэ сарын 2-5-нд “Бүртгэлд суурилсан хүн ам, орон сууцны тооллого” сургалт, уулзалтад оролцож байгаа юм. Энэ үеэр БНСУ-ын Статистикийн газраас бүртгэлд суурилсан тооллогын удирдлага, зохион байгуулалт, арга зүй, мэдээллийн чанар, тэр дундаа Захиргааны мэдээллийн сангийн үйл ажиллагаа, статистикт ашиглаж буй бодит жишээ, сорилт боломжийн талаар туршлагаасаа хуваалцаж мэдээлэл өглөө.
Оролцогчид бүртгэлд суурилсан тооллого зохион байгуулснаар мэдээллийн давхардал арилж, мэдээлэл орхигдох эрсдэлээс сэргийлэхээс гадна тооллогын түүврийн хүрээг жил бүр шинэчлэх боломж бүрдэж, үйл ажиллагааны зардал багасах олон давуу талтайг дурдсан юм. Гэхдээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахад анхаарах шаардлагатайг тодотгов.
БНСУ-ын Статистикийн газрын Хүн ам, тооллогын хэлтсийн дарга Ким Со Ёнг “Манай улс 1925 оноос хүн амынхаа тоог албан ёсоор бүртгэлжүүлж эхэлсэн. 2022 оны тооллогын дүнгээр хүн амын тоо 52 сая, өрхийн тоо 22 саяд хүрлээ. БНСУ-д 2022 оны байдлаар 1.7 сая гадаадын иргэн оршин сууж байгаагаас Монголын 35 мянган иргэн байсан. Манай улс Бүртгэлд суурилсан тооллогод 2015 оноос шилжсэн. Одоогоор энэ мэдээллийн системд захиргааны 25 төрлийн багц мэдээлэл ашиглаж байна” хэмээсэн юм.
ҮСХ-ны Дэд дарга Д.Лхамсүрэн БНСУ, Монгол Улсын Статистикийн байгууллагын хамтын ажиллагаа 2001 оноос эхэлсэн. Хоёр талт уулзалтыг жил бүр зохион байгуулж, үр дүнтэй хамтран ажилладгийг онцолжээ. Тэрбээр, Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг зохион байгуулах, мэдээллийн чанарыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Статистикийн газар, Дэлхийн банк дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлснийг ҮСХ мэдээллээ.