Нийгэм

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 215 ИХ ЭМЧ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 215 ИХ ЭМЧ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА
Говь-Алтай аймгийн хэмжээнд 2023 оны жилийн эцсийн статистикийн дүн мэдээгээр 215 их эмч бүртгэлтэй байна.
Эдгээрийн 25 хувь нь эрэгтэй бөгөөд үүнээс хүний их эмч 190 буюу 88 хувийг эзэлж байгаа бол уламжлалт анагаахын их эмч 10 буюу 5 хувь, шүдний их эмч 15 буюу 7 хувийг эзэлж байна. Харин насны бүлгээр авч үзвэл 60-аас дээш насны 13, 55-59 насны 10, 50-54 насны 12, 40-49 насны 37, 30-39 насны 78, 29 хүртэлх насны 65 эмч байгаа тухай Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсэээс танилцууллаа.
Сонирхуулахад, Говь-Алтай аймгийн суурин хүн амын тоо 2023 онд 57328 байгаа нь өмнөх оноос 929 буюу 1.6 хувиар буурсан байна. Хүн амын 50.2 хувийг эрэгтэйчүүд, 49.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Байршлаар нь харахад 17526 буюу 30.6 хувь нь аймгийн төвд, 1387 буюу 2.4 хувь нь тосгонд, 10996 буюу 19.2 хувь нь сумын төвд, 27419 буюу 47.8 хувь нь хөдөө амьдарч байна. Насны бүлгээр нь харахад 0-14 насны хүүхэд 17313 30.2 хувь, 15-64 насны хүн ам 37186 буюу 64.9 хувийг, 65 дээш насны хүн ам 2 829 буюу 4.9 хувийг эзэлж байна.