Нийгэм

"ОЮУТНЫ СПОРТЫН НААДАМД ОРОЛЦОЖ МЕДАЛЬ АВСАН ОЮУТАН БҮРИЙГ МӨНГӨӨР ШАГНАНА"

"ОЮУТНЫ СПОРТЫН НААДАМД ОРОЛЦОЖ МЕДАЛЬ АВСАН ОЮУТАН БҮРИЙГ МӨНГӨӨР ШАГНАНА"
Монголын оюутны спортын VI наадмын шигшээ тэмцээн дөрөвдүгээр сарын 15-25-нд болно.
Энэ талаар МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баясгалан "БШУЯ, Олимп, нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо, Монголын оюутны спортын холбоо зэрэг 10 байгууллага хамтран зохион байгуулж байна. Одоогоор 34 их, дээд сургуулийн 2240 тамирчин оролцохоор бүртгүүлсэн. Тэмцээн:
Волейбол
Жүдо
Сагсан бөмбөг
Чөлөөт бөх
Шатар,
Ширээний теннис зэрэг 10 төрлөөр болно.
Олон улсын жишгийг баримтлаад наадмын бэлэгдлээ гаргасан. Бэлэгдлээр мазаалай баавгайг сонгож, наадмын үеэр энэ амьтныг сурталчилж, таниулж байна.
Оролцсон их, дээд сургуулиудыг эхний зургаан байр эзлүүлж, 6-1 сая төгрөгийн урамшуулал олгоно. Мөн медаль авсан оюутан бүрийг шагнана. Тухайлбал, алтан медаль авбал 600, мөнгөн медаль авбал 400, хүрэл медаль авсан оюутан 200 мянган төгрөгөөр шагнуулна. Дасгалжуулагчид ч мөн мөнгөн шагналд хамрагдах ёстой, тэмцэнэ дууссаны дараа Засгийн газраас олгуулахаар ажиллана” гэлээ.