Гадаад мэдээ

Украйны Засгийн газар авлигын эсрэг стратеги боловсруулж, хэрэгжүүлнэ

Украйны Засгийн газар авлигын эсрэг стратеги боловсруулж, хэрэгжүүлнэ

Эх сурвалж: rg.ru

Украйн Улсын Засгийн Газар авлигын эсрэг стратеги боловсруулж, парламентад өргөн барихаар төлөвлөж байгаа талаар сайд нарын танхимын үйл ажиллагааны хөтөлбөрт дурдсан гэж Укринформ мэдээлж байна.

Засгийн Газрын авлигын эсрэг бодлогын төлөвлөгөөнд иргэд, бизнес эрхлэгчид болон засгийн газар хоорондын харилцаанд хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглах замаар авлигаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх, авлига авсан албан тушаалтнуудыг батлан даалтгүйгээр баривчлах, эд хөрөнгийг нь хураах, төрийн албанд бүх насаараа ажиллах эрхийг хориглох зэрэг асуудлуудыг багтаасан байна.

Засгийн Газраас аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дахь авлига, хээл хахуулийн хэрэгт ногдуулах торгуулийн ялын хэмжээг чангаруулахаар төлөвлөж байна.

Үүний үр дүнд авлигын хэргээс үүдэн гарах хохирол хоёр дахин буурч, Украйн улсын авлигын төсөөллийн индекс 60-аас доошгүй болно гэж Засгийн Газрын албан тушаалтнууд үзэж байна. Өнгөрсөн онд авлигын төсөөллийн индекс 30 байсан.