Говь-Алтай аймгийн Жаргалан сумын байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм, тогтоол байгуулжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчид Жаргалан уулын 10 байршилд бороо, цасны ус хуримтлуулах 13 цөөрөм, тогтоолыг хийсэн тухай тус аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.
Тус уулын амнуудад цөөн тооны худаг байдаг бөгөөд өөр задгай булаг, шанд байхгүй учраас зэрлэг амьтдад усны хүрэлцээ муу байдаг ажээ. Шинээр цөөрөм, тогтоолыг хийснээр Жаргалан уулан дахь зэрлэг амьтдын усан хангамж нь сайжирч, амьтад тогтвортой суурьшиж, тэр дундаа янгирын сүрэг өссөнөөр ирвэс айлын малд халдах асуудал тодорхой хувиар буурах юм.