Говь-Алтай аймгийн Чандмань суманд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээллээ.
Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатарын цагаар 09.45.26 минутад Говь-Алтай аймгийн Чандмань сумаас баруун хойд зүгт 29 км, Эрдэнэ сумын төвөөс хойд зүгт 26 км, Бигэр сумын төвөөс зүүн урд зүгт 49 км-ийн 4 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Ташрамд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.