Нийгэм

​“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО 2024” ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ БОЛНО

​“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО 2024” ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ БОЛНО
Говь-Алтай аймгийн ЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран жил бүр зохион байгуулдаг Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэх өдөр буюу иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх “Хуульчийн Про Боно өдөрлөг”-ийг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдөр аймгийн төв талбайд зохион байгуулна.
Өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Архивын тасаг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн газар, Шүүхийн Тамгын газар, Прокурорын байгууллага, Тагнуулын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Өмгөөлөгчдийн холбоо, Шүүх, шинжилгээний байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь референт оролцоно. Иймд өдөрлөгийн үеэр иргэд дээрх байгууллагуудтай холбоотой зөвлөгөө мэдээлэл үйлчилгээг авч өргөдөл гомдол гаргах боломжтой юм.