Нийгэм

АЙЛ ӨРХИЙН ТОО 41.9 МЯНГААР НЭМЭГДЖЭЭ

АЙЛ ӨРХИЙН ТОО 41.9 МЯНГААР НЭМЭГДЖЭЭ
Монгол Улсын айл өрхийн тоо өнгөрсөн оны эцэст 983.5 мянга болж өмнөх оныхоос 41.9 мянга буюу 4.5 хувиар нэмэгдлээ.

Хүн амын тоо ч 3.5 сая болж өмнөх оныхоос 47.2 мянга буюу 1.4 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Монгол Улсын хүн ам гэдэг нь манай улсын нутаг дэвсгэрт 180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар байнга оршин суугаа Монгол Улсын харьяат болон гадаадад амьдарч буй харьяат иргэдийг хэлнэ.