Улс төр

Инфографик:“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын танилцуулга

Инфографик:“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын танилцуулга

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

“ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА 

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

Энэхүү тогтоолоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагт Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөж, уг тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг ахиулан дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авлаа. 

Тогтоол батлагдсанаар Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг байгуулж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн батлагдсан төсвийн хүрээнд багтаан зохион байгуулж байхаар зохицууллаа.

Ноён уулыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дахин давтагдашгүй, шинжлэх ухааны онцгой ач холбогдол бүхий дурсгалуудыг хамгаалж судлах, ойн сан бүхий газрын хэмжээ 0.11 хувиар нэмэгдэж хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10483 га-аар нэмэгдэж байна.