2024 оны тавдугаар сарын 13-наас 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, нутгийн өмнөд хэсгээр халж хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: Тавдугаар сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: 13, 17-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 14-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.