“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг ирэх 2025 оноос нэмэгдэх нь ээ. Хүүхдээ асарч буй ээжид 0-3 нас хүртэл нь сар бүр 50 мянган төгрөгийг нийгмийн халамжийн сангаас олгодог. Уг мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг асуудал өнгөрсөн хугацаанд хөндөгдөж ирсэн. Энэ дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаман дээр “Цалинтай ээж” хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсэг “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх чиглэлээр 2025 оны Монгол Улсын төсвийн хуультай уялдуулан санал боловсруулсан аж. Гэхдээ сар тутамд олгодог энэхүү 50 мянган төгрөгийг хэдээр нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлыг одоо мэдээлэх боломжгүй. УИХ-аар 2025 оны улсын нэгдсэн төсвийн хуулийг хэлэлцэх үеэр тусгайлан танилцуулна гэдэг мэдээллийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хэллээ.
“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж улсын төсвөөс жилд 100 тэрбум төгрөг зарцуулдаг болохыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдэгдэж байсан. Хэрэв дээрх мөнгөний хэмжээг 100 мянган төгрөгт хүргэвэл улсын төсөвт жил бүр 200 орчим тэрбум төгрөг тавих шаардлага үүснэ гэсэн үг юм.