Говь-Алтай аймгийн орон нутаг судлах “Жангар” музейд хадгалагдаж байгаа сонирхолтой үзмэрийн тоонд 10 өргөс, түлхүүртэй цоож багтдаг.
Цоожийг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат уран дархан Г.Цэдэнхүү 1970 онд шинэ бүтээл оновчтой санал уралдаанд зориулан бүтээж музейд өгчээ. Цоожны онцлог нь 10 өргөс, 10 түлхүүртэй дархан хүний уран ухаанаар бүтээгдсэн байна. Гэнэнбалын Цэдэнхүү нь Эрдэнэ сумд 1928 онд төрсөн. Хадам эцэг уран дархан Билэгтээс дарханы аргыг заалгаж 1-10 хүртэлх түлхүүрээр онгойдог цоожнуудыг хийж байсан ба ойролцоогоор 300 гаруй том жижиг цоожнуудйг урлажээ. Үүний нэг нь 10 түлхүүр, өргөстэй цоож юм хэмээн Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах “Жангар” музейгээс танилцууллаа.
“Жангар” музей нь өнөөдөр нийт 2500 гаруй нэгж үзмэртэй. Байгаль газар зүй, түүх угсаатан, ардын урлаг, хүндэтгэлийн гэсэн 4 танхим 10 тасагт 1600 шахам үзмэрийг дэлгэн сурталчилдаг юм. МЭӨ 4000-5000 орчим жилийн үед холбогдох хаш чулуун сүх, МЭӨ VII-III зууны үеийн хүрэл морь, XIX зууны үед хэрэглэж байсан Засагт ханы мөнгөн барс, бариултай тамга зэрэг ховор нандин түүх, соёлын дурсгал олон байдаг.